Wednesday, December 1, 2010

Бадам баг

     Бадам баг гэж юу юм бэ гэж сонирхож байж магадгүй. Энэ баг 2010 оны эхээр байгуулагдсан. Үндэслэгч нь Гомбосүрэнгийн Оюунгэрэл гэж хүн бий. Энэ хүнтэй анх би 2005 онд л танилцаж байсан. Тухайн үедээ яг ямар үзэл бодолтой, юу хийх гээд яваад байгаа хүн бэ гэдгийг ерөөсөө ойлгоогүй байлаа. Гэтэл энэ жил дахиад л учирсан. Яагаад гэвэл энэ хүн надтай заавал учрах, миний амьдралыг өөрчлөх, ирээдүйдээ итгэл төгс алхах боломжийг бий болгох хүн байж л дээ. Та бүхэн овог нэрийг нь дуулаад бараг л гадарлаж байгаа байх. Энэ хүн бол Орифлеймийн Оюунгэрэл гэдэг хүн, биднийг удирдагч, бидэнд сайн сайхан амьдралд хүрэх замыг заагч. Би тэгж бодож байгаан. Би энэ хүний хэд хэдэн хичээлд сууж, их ч юм суралцаж байна, цаашид ч суралцана. Бас энэхүү боломжийг олж харж чадаагүй хүмүүст туслах, энэхүү багт нэгдэхэд нь туслахыг хүсч байна.
     Хүмүүст нэг буруу ойлголт байдаг л даа. Орифлейм гэхээр л нэг бараа зардаг хүмүүс гэж ойлгоод байдаг. Мэдээж юу ч хийхгүй, юу ч хийдэггүй хүмүүс амжилтанд хүрсэн түүх байхгүй. Хүн чадахаасаа эхлээд чадахгүйгээ хүртэл бүх юмийг хийж үзсэн байдаг. Тийм дайчин, зоригтой, зорилготой хүмүүс л амжилтанд хүрдэг. 
     Би чухам юу хэлэх гээд байна вэ? гэвэл Монголчууд минь юмыг болохгүй, бүтэхгүй талаас нь битгий хараасай, сайн сайхан болж бүтэж байгааг нь харж, ядаж л даган дуурайгаасай гэж хүсч байна. Сайныг дагавал сарны гэрэл гэдэг үг байдаг шүү дээ. Бид бүхнээс гарлагадаад байх юм байхгүй, хэрэв хичээгээд, хүсээд, зориод хийж чадвал харин ч цаашид улам ундрах л болно. Наад зах нь энэ хүмүүс яагаад хийж чадаад байна гэдгийг эргэцүүлээд нэг бодоод үзээрэй, эдгээр хүмүүс тусгай хүмүүс юм уу? бидний л адил оюун тархитай, махан цогцостой хүмүүс шүү дээ.
     Та бүхэнд бага ч болов эргэцүүлэх боломж олгож чадсан бол миний зорилго биелэх нь тэр.  

Миний сонголт - Миний боломж

     Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье.
Би саяхнаас нэг сонголт хийсэн. Амьдралдаа, өөрийнхөө ирээдүйд нилээд том хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгосон. Энэ тухайгаа та бүхэнтэйгээ хуваалцах гэсэн юм. Мөн бусад хүмүүст ч гэсэн миний адил сонголт хийх боломж байна гэдгийг мэдрүүлэхийг хүссэн юм. Энэ бол Бадам баг. Би энэ багийн нэг гишүүн болсондоо туйлийн баяртай байгаа.